“Сургаалын зохиолоос суралцъя” улсын VII уралдаан эхэллээ
Монгол улсын хэмжээнд 2016 оноос хойш ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд тогтмол зохион байгуулж ирсэн “Сургаалын зохиолоос суралцъя” улсын уралдаан өнөөдөр эхэлж байна. Зөв монгол хүнийг төлөвшүүлэх зорилгыг эрхэм болгон “Мөнхийн үсэг” группээс тус уралдааныг анх санаачлан зохион байгуулж өдгөө долоо дахь жилтэйгээ золголоо. Энэ жилийн уралдааны сэдэв нь "Чингис хааны билиг сургаал" юм. Уралдаанд оролцохыг хүсвэл та доорх товч заавартай танилцаж, "Чингис хааны билиг сургаал” номын цахим хувилбарыг уншсаныхаа дараа энд дарж бүртгүүлээд эсээгээ хавсарган илгээгээрэй.
1. Хэн оролцож болох вэ?
ЕБС-ийн 7-12 дугаар ангийн сурагчид, коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийн 1-2 дугаар дамжааны оюутнууд.
2. Яаж оролцох вэ?
Эхний шат: Ш.Чоймаагийн “Чингис хааны билиг сургаал” номыг уншаад, ойлгож авсан зүйлээрээ эсээ бичин зохион байгуулагчдад илгээнэ.
Хоёрдугаар шат: Хот, хөдөөгөөс ирсэн бүх эсээнээс эрдэмтдийн шалгаруулсан шилдэг 50 хүүхэд Улаанбаатарт ирж илтгэл тавьж өрсөлдөнө.
Гуравдугаар шат: Шилдэг 50-иас шалгарсан 15 хүүхэд багаар өрсөлдөн телевизийн нэвтрүүлэгт оролцсоноор эхний гурван байрын эзэн тодорно.
3. Номоо яаж олж авах вэ?
Улаанбаатарт “Азхур” номын дэлгүүрийн бүх салбар. Орон нутагт, зохион байгуулагчдын итгэмжилсэн харилцагчдаас хамгийн хямд үнээр авна. Харилцагчидтай холбоо барих дугаарыг “Сургаалын зохиолоос суралцъя” Фэйсбүүк хуудсанд аймаг аймгаар зарласан байгаа.
4. Эсээг хэрхэн илгээх вэ?
Фэйсбүүкээр: “Сургаалын зохиолоос суралцъя” Фэйсбүүк пэйжийн чатаар.
Биечлэн: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, III хороо, Тээвэрчдийн гудамж-27, Нарны зам, "Азхур" компанийн байранд биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан авчирч өгөх.
Шуудангаар: Улаанбаатар хот дахь "Монгол шуудан" компанийн 44 дүгээр салбарт, 36 дугаар шуудангийн хайрцагаар илгээх.
Google Forms: Уралдааны бүртгэлийн цахим холбоосоор http://bit.ly/47vNm3G.
Холбоо барих утасны дугаар: 70002400, 80233122, 88919936
5. Эсээ хүлээж авах эцсийн хугацаа хэзээ вэ?
2025.11.18
6. Ямар шагнал хүлээж байгаа вэ?
Тэргүүн байр: 2,000,000₮ + ном авах эрхийн бичиг
Дэд байр: 1,000,000₮ + ном авах эрхийн бичиг
Гуравдугаар байр: 600,000₮ + ном авах эрхийн бичиг
Тусгай байр: 300,000₮ + ном авах эрхийн бичиг
Шилдэг 50 оролцогч бүгд шагналтай.
7.Эсээнд ямар шаардлага тавих вэ?
Оролцогчид “Чингис хааны билиг сургаал” номоос хүссэн нэг бүлгийг сонгон авч уншаад эсээ бичиж оролцоно. Номыг “Азхур” номын их дэлгүүрийн салбарууд болон зохион байгуулагчдаас зарласан орон нутаг дахь харилцагчдаас хямдралтай үнээр худалдан авах эсвэл duuren.life сайтад байршуулсан pdf файлаас цахимаар унших боломжтой.
Сонгон авсан бүлгийн нэрийг эсээг эхлүүлэхийн өмнө зүүн дээд буланд заавал бичнэ.
Эсээндээ эшлэл, зүүлт хэрэглэхдээ зохих журмын дагуу эх сурвалжаа заавал дурдана.
Эсээ нь оюуны өмчийн зөрчилгүй байна. Мөн хиймэл оюун зэрэг дижитал платформ, хүний бичсэн бүтээлийг хуулбарлаагүй, бусдаар бичүүлээгүй байх ёстой.
Үгийн тоо 350-иас дээш
Эсээний төгсгөлийн нүүрэнд харьяа аймаг, сум эсвэл дүүрэг, сургууль, анги, бүлэг, нэр, холбогдох утасны дугаар, и-мэйл хаяг, монгол хэл, бичгийн багшийн нэр, утасны дугаарыг хавсаргана.
Эсээг гараар бичиж, эсвэл шивж болно. Шивэх тохиолдолд үсгийн фонт Ariel 12, мөр хоорондын зай 1.15 байх бөгөөд pdf форматаар хадгалж илгээнэ.
“Чингис хааны билиг сургаал” номыг цахим хэлбэрээр энд байршуулж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (5)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
-
-
Оролцогч
Энд эсээг хүлээж авах сүүлийн хугацааг 11.18 гэж заасан мөртлөө эсээ хүлээн авах Google Form дээрээ сүүлийн хугацааг 11.04 гэсэн байна. Аль нь зөв юм бол?
2025-11-02
Хариулах (536) (82)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-







